05/12/2023
Хүүхдийн амьдралын эхний 3 жилд биеийн арьсан дээрх болон гэдэс хоол боловсруулах эрхтний бүхий л бичил бактериуд бүрэлдэж үрждэг үе. Гэтэл яалт ч гүй нялх байхад антибиотик хэрэглэх үе зөндөө гардаг. Бүрдэж байсан бактериудын омог, бүлгийн тоо толгойд өөрчлөлт оруулдаг. Ингэснээр хүүхдийн дархлаанд нөлөөлж ханиад томуу, аллерги г.м асуудлууд үүсдэг. Гэхдээ нөгөө талаас гэдэсний бактери байнга өөрчлөгдөж байдаг. Жишээ нь таны гэдэсний бактерийн төрөл зүйлийг өнөөдөр шинжлээд сарын дараа шинжлэхэд өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл сайн мэдээ нь тэднийг үржүүлж, зохицуулж бас болдог. Гэртээ dishwasher буюу автоматаар аяга таваг угаалгагчтэй айлын хүүхдүүдэд харшлын эрсдэл их байдаг бол гараар аяга тавгаа угаадаг айлын хүүхдүүдэд бага байдаг нь нэгийг хэлээд байна. 65 градус цельст аяга тавгаа угаалгах тусам бактериудыг юутай хээтэй нь устгаад байдаг бол гараар угаасан аяга таваг дээр тодорхой хэмжээний бактери үлдэх боломжтой ба үүн дээр хоол хүнсээ идсэн хүүхдэд тэр бактериэс хамгаалах дархлаа бүрдэж, бас зарим хэсэг нь гэдэсний бактери дээр нэгддэг биз. Эх сурвалж: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/25713281/ Тэгэхээр бохир орчинд хүүхдээ өсгө гэж байгаа юм биш харин хэт цэмцгэр, химийн бодисоор ариутгасан орчинд хүүхдээ өсгөхгүй байвал зохилтой гэж хэлэх гээд байгаа юм. Би үүнийг мэддэггүй байсан. Ууган хүүгээ бага байхад Англиас Монголд очоод сав л хийвэл нойтон салфеткээр гарыг нь арчдаг байлаа. Эгч: Ингэж хүүхдийг хэтэрхий цэвэр байлгах муу шүү гэж хэлэхэд нэг ухаарч байсан хүн би, хэ хэ. Тэгэхээр зайлшгүй шаардлагаар хүүхэд нь антибиотик хэрэглэсэн хүмүүс энэ зун хүүхдээ аваад бүүр сайхан хөдөө айл дээр очиж хэд хоновол гэдэсний бактерийнхээ тоог сайхан үржүүлнэ дээ. Гадаад явж амардаг мөнгөө очсон малчин айлдаа төлөөд хэд хоновол хэн хэндээ ашигтай. Эрүүл хөрстэй газар хүүхдээ хөл нүцгэн тоглуулаад, ашигтай бактериэр дүүрэн айраг цагаа өөрсдөө ч хэрэглээд, сахартай ундаа чихрээ сар танахад гэдэсний бактериуд сайхан сэргэнэ шүү. Хөл нүцгэнээр хөрсөн дээр алхахад үрэвсэл намжаадгийг баталсан судалгаа (Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4378297/ ) ч олон, хүүхдээ гэлтгүй аав ээжүүд ч бас бодууштай. Ингээд аль аль талаас нь дэмжвэл Монголчууд бид нарт эрүүл мэндээ сайжруулах боломж их бий. Яагаад гэдэсний бактеритээ санах тавих ёстойг өмнөх постуудаас уншаарай.
Сахартай хүнсээ багасгах талаар "Сахар" гэдэг ном гаргасан авч уншаарай. Гэдэсний ашигтай бактериудаа хооллох аргаас буюу хүнсэндээ яаж ногоо оролцуулах талаас танилцуулсан "Sugar Detox" онлайн сургалт бас бий.
Интернетээс олсон зураг. Эх сурвалжийг мэдвэл хэлээрэй дурьдна аа. Миний хүүхэд насыг санагдуулсан гоё зураг.
Инстаграм дээр дагах бол: